Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/bodimongol/public_html/engine/classes/templates.class.php on line 243 "БОДЬМОНГОЛ" ХХК http://bodimongol.mn/ ru "БОДЬМОНГОЛ" ХХК DataLife Engine Монголыг зорих 10 шалтгаан. http://bodimongol.mn/index.php?newsid=24 http://bodimongol.mn/index.php?newsid=24 Ядаж нэг удаа заавал очиж үзэх ёстой зүүн Азийн орнуудын нэг бол Монгол. Дорнод зүгийг зорьсон жуулчид ихэвчлэн Хятад, Орос, Балбыг сонгон аялах нь элбэг. Учир нь тэд Монгол оронд аялах ямар гайхалтай болохыг тэр бүр мэддэггүй. Энэ улс нүүдлийн соёл иргэншлийг авч үлдсэн ба орчин үеийн техник технологи нэвтрээгүй, байгалиараа өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хөдөө нутагт морьд давхилдаж, уугуул иргэд үнээний сүүгээр ундаална. Таны аялах дараагийн улс Монгол байх болно гэдгийг батлах 10 шалтгааныг нэрлэе.

1.    Түүх

 Түүх сонирхдог ямар ч аялагчийн заавал очих газар юм. Дэлхийн агуу удирдагчдын нэг Чингис хааны нутаг бөгөөд та Монголд очвол нийслэл Улаанбаатар хотоос холгүй орших хааны аварга том мөнгөлөг хөшөөг зориод үзээрэй.

2.    Таны сонирхлыг татах баяр наадмууд

 Азийн ихэнх улс орнууд өөр өөрийн гэсэн баяр наадамтай. Гэхдээ Монголын соёлын өвийг харуулсан баяр наадмуудыг жилийн турш зохион байгуулдаг. Жил бүрийн долдугаар сард болдог бөх барилдаж, морь уралдан, сур харвадаг наадам бол Монголын бага хэмжээний Олимп юм.

3.    Дахин давтагдашгүй зоог

 Аяллынхаа явцад гойд сэтгэгдэл төрүүлэх хоол хүнс хайж байвал энд л бий. Монгол үндэсний уламжлалт зоог дэлхийд танигдаагүй ч та идэж үзсэнийхээ дараа ямар сайхан амттай болохыг нь мэднэ.

4.    Завгүй дэлхийгээс завсар авахыг хүсвэл энд ирээрэй

 Та бид заримдаа зай завсаргүй хөл хөдөлгөөн үймсэн орчлон ертөнцөөс хоромхон ч болов амралт авахыг хүсдэг. Яг ийм хүмүүст хамгийн их тохирох өргөн уудам тал, амар амгалан тайван ертөнц Монголд бий. Once Upon a Journey блог хуудсанд нийтэлснээр Монголын хүн ам өсөн нэмэгдсээр байгаа тул амар амгалан хэр удаан оршин тогтнохыг таашгүй.

5.    Дэлхийн хамгийн том говь цөл


Хэрэв та Монголд ирвэл дэлхийн хамгийн том цөл нутгийн нэгд зочлох цаг заавал гаргаарай. Алтайн нурууны цөл, ногоон байгаль хосолсон үзэмжит газрыг танд санал болгож байна. Алдарт Vogue сэтгүүлд нийтэлснээр говь цөлд хөл нүцгэн, жийптэй, тэмээтэй ямар ч байдлаар аялсан хэзээ ч мартагдахгүй дурсамжтай үлдэнэ гэжээ.

6.    Амьтдын эх орон

 Хэрэв та ан амьтанд хайртай ч завгүй хотын иргэн бол аяллынхаа жагсаалтад энэ улсыг багтаагаарай. Адуу, үхэр, тэмээ, хонь зэрэг амьтад яг таны хажууд зам дагуу бэлчиж харагдана. Нийтлэг ан амьтдын төрлүүдээс гадна Пржевальскийн адуу, цаст уулын цоохор ирвэс зэрэг дэлхийд нэн ховордсон амьтад нутагшсан байдаг.

7.    Жуулчдын хөлд дарагдаагүй

 Зарим газруудад аялагч жуулчид хэт их бөөгнөрсөн байдаг бол энд тийм биш учир та төвөгшөөх шаардлагагүй. Энэ оронд асар их үзэж харах зүйл байдаг ч хараахан дэлхийн бүх жуулчид үүнийг мэдэж амжаагүй. Өвлийн улиралд хүйтэн учраас жуулчид илүү дулаан хөрш орнуудыг сонгодог байсан ч энэ байдал өөрчлөгдөж байна.

8.    Улаанбаатар бол таны аяллын салшгүй хэсэг

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бусад нийслэлүүдээс өөр. Энд нуугдмал үзэсгэлэнтэй газрууд, соёлын өвийг агуулсан үзмэрүүд, дэлгүүр хэсэх томоохон сүлжээ, орчин үеийн нөлөө бүгд багтсан байдаг. Fodor’s аяллын блогт хотын төвд байдаг Сүхбаатарын талбайд очиж үзэхийг жуулчдад зөвлөжээ.

9.    Хамгийн найрсаг, нөхөрсөг ард түмэн

 Монголд аялж байсан жуулчид бараг бүгд нэг зүйл дээр санал нийлдэг нь эндэхийн иргэд дэлхий дээрх хамгийн найрсаг ард түмэн. Хэдийгээр бүгд англи хэлээр сайн ярьж чаддаггүй ч гадны зочдыг угтаж авахдаа дуртай, тэдэнтэй соёл уламжлалаа хуваалцахдаа таатай ханддаг.

10. Эндэхийн хаана ч майхан барихад үнэгүй

 Хэрэв та адал явдалд дуртай бол Монголын хаана ч аялж, майхнаа барин байгалийн сайханд амрахад төлбөр нэхэхгүй. Харин та майхан барьж тухлахаас илүү зүйл хүсч байвал гэр амралтуудыг санал болгож байна. Гараар хийсэн хөнжил, бүлээн шүршүүр, дулаан халаагуур, саун ашиглах боломжтой.

Эх сурвалж: www.thetravel.com

]]>
admin Thu, 15 Aug 2019 14:39:36 +0800
2019-06 http://bodimongol.mn/index.php?newsid=22 http://bodimongol.mn/index.php?newsid=22

















]]>
admin Sat, 22 Jun 2019 17:15:32 +0800
“Мёнжи” эмнэлгийн Ахлах менежер хатагтай Жэй Шимтэй хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулж санал солилцов http://bodimongol.mn/index.php?newsid=21 http://bodimongol.mn/index.php?newsid=21
2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод БНСУ-ын “Мёнжи” эмнэлгийн Ахлах менежер хатагтай Жэй Шимтэй Эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулж санал солилцов. Уулзалтанд “Бодьмонгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Батхолбоо, “EVEREIGHTEEN” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Мун Ик, “Мёнжи” эмнэлгийн Ахлах менежер Жэй Шим нар оролцов.














]]>
admin Fri, 14 Jun 2019 21:36:48 +0800
Тавтай морилно уу http://bodimongol.mn/index.php?newsid=1 http://bodimongol.mn/index.php?newsid=1
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. "БОДЬМОНГОЛ" ХХК нь өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг илэрхийлсэн вэб сайтаа та бүхэндээ хүргэж байна.]]>
bodimongol Sat, 08 Jun 2019 07:49:36 +0800
"BEST" Автомашин угаалгын төв http://bodimongol.mn/index.php?newsid=16 http://bodimongol.mn/index.php?newsid=16 Онцлог талууд:
  • Чанартай, шуурхай үйлчилгээ.
  • Цэлгэр том заалтай.
  • 16 автомашин нэгэн зэрэг угаах хүчин чадалтай.
  • Гадна болон дотор талыг сонголтоор угаалгах боломжтой.
  • Жолооч, үйлчлүүлэгч нарт зориулсан тохилог хүлээлгийн өрөөтэй.
  • Зуны улиралд гадаа хүлээх хүлээлгийн саравчтай.
  • Автомашин угаах чадварлаг баг таньд үйлчлэх болно.
]]>
bodimongol Wed, 15 May 2019 14:37:52 +0800
"BEST" Снукер биллъярд http://bodimongol.mn/index.php?newsid=15 http://bodimongol.mn/index.php?newsid=15 Онцлог шинжүүд:

  • Хамгийн сүүлийн үеийн WIRAKA снукер биллиардын ширээтэй.
  • Удирдлагатай онооны самбартай.
  • Саруулхан, том өрөөтэй.
  • Хувийн цохиур модоо хадгалах шилэн хаалгатай шүүгээтэй.

]]>
bodimongol Wed, 15 May 2019 14:35:08 +0800
Ази хоолны ресторан http://bodimongol.mn/index.php?newsid=14 http://bodimongol.mn/index.php?newsid=14 Онцлог талууд:
  • 100 хүртэлх хүний багтаамжтай.
  • 2 VIP өрөөтэй.
  • Арга хэмжээ зохион байгуулах тайзтай.
  • Мэргэжлийн тогооч, зөөгч болон бармен танд үйлчилнэ.
  • Хамт олон, найз нөхөд, гэр бүлийн болон тэмдэглэлт баярын үеэр захиалга өгч үйлчүүлэх боломжтой.
]]>
bodimongol Mon, 13 May 2019 11:38:20 +0800
“BEST” Караоке http://bodimongol.mn/index.php?newsid=13 http://bodimongol.mn/index.php?newsid=13 Онцлог шинжүүд:
  • 8-35 хүний багтаамжтай нийт 8 өрөөтэй.
  • Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Дуугаралт сайн.
  • Сар бүр дууны санг шинэ дуугаар баяжуулдаг.
  • Удирдлаган дээрээсээ дууны болон дуучны нэрээр хайлт хийх боломжтой.
  • Дууны дундуур PAUSE буюу завсарлага авах боломжтой.


]]>
bodimongol Mon, 13 May 2019 11:29:20 +0800
Зочид буудал http://bodimongol.mn/index.php?newsid=12 http://bodimongol.mn/index.php?newsid=12 bodimongol Mon, 13 May 2019 11:16:00 +0800 Мэндчилгээ http://bodimongol.mn/index.php?newsid=4 http://bodimongol.mn/index.php?newsid=4 Бид 1992 онд гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр "Эн-Ба” ХХК- ийг үүсгэн байгуулсан бөгөөд 10-аад жил үйл ажиллагаагаа амжилттай, тасралтгүй явуулж байсны үр дүнд тус компанийнхаа үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцийг өргөтгөн томруулж 2002 онд "Бодьмонгол” ХХК болгон өөрчлөн шинэчлэсэн.

Өнөөдөр бид гадаад худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал болон зочид буудлын салбарт үйл ажиллагаагаа тогтмол явуулахын зэрэгцээ Хүлэмжийн болон Фермерийн аж ахуй, Эрүүл мэндийн оношлогоо, зуучлалын салбарт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр судалгаа шинжилгээ хийж ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна.

Өнөөдрийн "Бодьмонгол” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн эрч хүч, авъяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй гадаад дотоодын харилцагч, үйлчүүлэгч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Мөн харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийг гадаад дотоодын бизнесийн болон төр захиргааны байгууллагууд өндрөөр үнэлж, дүгнэдэгт бид урамшиж байдаг юм.

Бид "Бодьмонгол” ХХК-тай байнга түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн компани байх зорилт тавин ажилладаг.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ


/Д.ЭНХСАЙХАН/

 

 


]]>
bodimongol Mon, 13 May 2019 09:02:54 +0800