Танилцуулга

Бид 2014 оны 4 дүгээр сард олон улсын стандартад нийцсэн "BEST" үйлчилгээний төвийг шинээр ашиглалтад оруулсан. Нээгдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл бид гадаад дотоодын үйлчлүүлэгчдэд найрсаг, баталгаатай үйлчилгээг үзүүлж байна. 

"BEST" Үйлчилгээний төвийн онцлогууд: 
  1. "BEST" зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тавилгаар тохижуулсан, тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан Люкс болон Стандарт ангилалын нийт 21 өрөөтэй.
  2. Өрөө бүр кабелийн олон сувгийн тв-тэй.
  3. Агааржуулагч болон сэрүүцүүлэгчтэй.
  4. Буудлын цагаан хэрэглэлийг мэргэжлийн хими цэвэрлэгээний газраар цэвэрлүүлдэг.
  5. Wi-Fi интернеттэй.
  6. Ази хоолны ресторантай. /100 хүртэлх хүний багтаамжтай/
  7. "BEST" караоке нь хамгийн сүүлийн үеийн караокены техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 8-35 хүртэлх хүний багтаамжтай нийт 8 өрөөтэй.
  8. Снукер билльярдын өрөөтэй.
  9. Оффисын зориулалттай өрөөнүүдтэй.
  10. Төв зам дагуу хотын "А" зэрэглэлийн бүсэд байрлалтай.
  11. Орон сууцны хороолол болон гэр хорооллын бүсээс зайтай оршдог. Тусдаа, нам тайван орчинд байрладаг.
  12. Гаднаа 60 хүртэлх автомашины стандартын шаардлага хангасан ил зогсоолтой.
  13. 24 цагийн биечилсэн болон камерийн харуул хамгаалалттай.
  14. Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 20 км, Улаанбаатар төмөр замын төв буудлаас 3 км, жуулчдын хамгийн их очих дуртай Гандантэгчиглэн хийдээс 500м, Сүхбаатарын талбайгаас 2 км, Тэнгис кино театраас 400 м, Улсын их дэлгүүрээс 1 км-ийн зайд тус тус оршдог.
Ийм онцлог, давуу талуудтай олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төвөөр бид та бүхэнд үйлчлэхдээ сэтгэл хангалуун байх болно.