Мэндчилгээ

Бид 1992 онд гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр "Эн-Ба” ХХК- ийг үүсгэн байгуулсан бөгөөд 10-аад жил үйл ажиллагаагаа амжилттай, тасралтгүй явуулж байсны үр дүнд тус компанийнхаа үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцийг өргөтгөн томруулж 2002 онд "Бодьмонгол” ХХК болгон өөрчлөн шинэчлэсэн.

Өнөөдөр бид гадаад худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал болон зочид буудлын салбарт үйл ажиллагаагаа тогтмол явуулахын зэрэгцээ Хүлэмжийн болон Фермерийн аж ахуй, Эрүүл мэндийн оношлогоо, зуучлалын салбарт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр судалгаа шинжилгээ хийж ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна.

Өнөөдрийн "Бодьмонгол” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн эрч хүч, авъяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй гадаад дотоодын харилцагч, үйлчүүлэгч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Мөн харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийг гадаад дотоодын бизнесийн болон төр захиргааны байгууллагууд өндрөөр үнэлж, дүгнэдэгт бид урамшиж байдаг юм.

Бид "Бодьмонгол” ХХК-тай байнга түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн компани байх зорилт тавин ажилладаг.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ


/Д.ЭНХСАЙХАН/